Холбогдох: 70112857
Бямба, Ням гарагт амарна.

Мэдээ

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН 2027 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ БОДЛОГО, АРГА ХЭМЖЭЭ, ТӨСВИЙН ТӨСӨЛД САНАЛАА ӨГНӨ ҮҮ.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН 2027 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ БОДЛОГО, АРГА ХЭМЖЭЭ, ТӨСВИЙН ТӨСӨЛД САНАЛАА ӨГНӨ ҮҮ.

ТАНИЛЦУУЛГАМонгол Улсын Засгийн газрын 2026 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн “Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2027 оны төсвийн хязгаарыг батлах тухай&rd...

2026-08-03

Түгээмэл асуулт хариулт

Хамт олноороо донор болох хүсэлтэй байгаа юм, яаж холбогдох вэ?

Манай төвтэй хамтран “Цусны донорын өдөрлөг”-ийг өөрийн байранд зохион байгуулах хүсэлтэй байгууллага, хамт олонд манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно. Та бүхэн урьдчилан захиалга өгч боломжит өдрөө товлоно уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7011-2857 дугаараас лавлана уу.

Цусны донор гэж хэн бэ?

“Цусны донор” гэж бусдын эрүүл мэндийг сайжруулах, амь насыг аврахад зориулан сайн дураараа цусаа өгөгчийг хэлнэ.
Хэрвээ Та:
• Нас: 17-60 хүртэлх
• Жин: 50кг-с дээш /эрэгтэй/
45кг-с дээш /эмэгтэй/
• Өөрийгөө эрүүл гэж бодож байгаа ямар ч бүлгийн цустай хүн донор байж болно.

Анх удаа цусаа өгөх гэж байгаа юм аа, юунд анхаарах вэ?

ü  Цус өгөхийн өмнө анхаарах зүйлс:

ü  Иргэний үнэмлэхтэй ирэх

ü  6 цагаас дээш унтаж амарсан байх

ü  Шингэн зүйл ердийнхөөс илүү уух

ü  Согтууруулах ундаа 3 хоногт хэрэглээгүй байх

ü  Өнгөтэй ундаа, жүүс уугаагүй байх

ü  Сүүтэй цай, сүүн бүтээгдэхүүн хэрэглээгүй байх

ü  Өөх, тос ихтэй хоол хэрэглээгүй байх /өлөн ирэх/

ü  Эм, тариа 1 сарын хугацаанд хэрэглээгүй байх

Хаана цусаа өгч болох вэ, цагийн хуваарь?

Та Улаанбаатар хотод дараах байршлуудад очиж цусаа өгөх боломжтой

Баянзүрх цус цуглуулах төв - Улсын II төв эмнэлгийн зүүн талд /хашаан дотор/ 08:30-13:00 цагт

Сүхбаатар цус цуглуулах төв - Улсын I төв эмнэлгийн залгаа 08:30-13:00 цагт

Дүнжингарав цус цуглуулах төв - Дүнжингарав худалдааны төв, Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвд 09:00-13:00 цагт

Орон нутагт бол аймгийн нэгдсэн эмнэлгийн цусны салбар төвд хандана уу.

Мөн сар бүрийн 2 дахь долоо хоногийн Бямба гаригт “Баянзүрх цус цуглуулах” төв-д 09:00-13:00 цагт

Холбоо барих

  • Хаяг

    БЗД Улсын хоёрдугаар төв эмнэлгийн зүүн талд

  • Утас

    (976 – 11) – 70112857

  • И-мэйл

    nctmmgl@gmail.com

  • Цагийн хуваарь

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00

    Бямба, Ням гарагт амарна.