Холбогдох: 70112857
Бямба, Ням гарагт амарна.
2026-11-20

Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эрдэм шинжилгээний XXIII бага хурал”-ыг 11 дүгээр сарын 20-ны өдөр танхим, цахим хосолсон хэлбэрээр амжилттай зохион байгууллаа.
Эрдэм шинжилгээний бага хуралд нийт 15 илтгэл хэлэлцэгдэж, судалгааны арга зүй, аргачлал, нотолгоонд суурилсан үр дүн, шинэлэг байдал, практик ач холбогдолыг үнэлэн шилдэг илтгэлүүдийг шалгарууллаа. Үүнд:
· Тэргүүн байрт: “Эмэгтэйчүүдийн цусны АВО бүлгийн эсрэгбиеийн титр, түүнд нөлөөлж буй зарим шалтгааныг илрүүлсэн дүн” сэдвээр Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн Нэгдсэн лабораторийн албаны лаборант Д.Сайра нарын судалгаа,
· Дэд байрт: “Цусны салбар төвүүдэд нэвтрүүлэх молекул биологийн шинжилгээний оношлуурын баталгаажуулалтын харьцуулсан үнэлгээ” сэдвээр Нэгдсэн лабораторийн албаны их эмч А.Оюунтуяа нарын судалгаа,
· Гутгаар байрт: “Ялтсаар баялаг сийвэн болон цагаан эс, ялтаст эсийн завсрын үенээс бэлтгэсэн ялтаст эсийн өтгөрүүлгийн чанарын үзүүлэлтийн харьцуулсан судалгаа” сэдвээр Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн албаны технологич сувилагч Н.Энхтуул нарын судалгаа,
· Тусгай байранд: “Цусны донорын сорьцын чанарын үл тохирлоос шалтгаалсан цус, цусан бүтээгдэхүүний хасагдалтын бүтэц, давтамжийн статистик үнэлгээ” сэдвээр Нэгдсэн лабораторийн албаны Н.Тамир нарын судалгаа,
· Ханан илтгэлээр: “Монгол улс дахь гемофили болон виллебрандын эмгэгтэй үлчлүүлэгчийн факторын зарцуулалтын байдал ба ОУ-ын жишиг харьцуулалт” сэдвээр Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн албаны Л.Өлзийбаяр нарын судалгаа тус тус шалгаран өргөмжлөл, мөнгөн шагнагдлаа.
Нийт судлаачиддаа цаашдын эрдмийн ажилд нь амжилт хүсье!