
Тус төв нь үйлчлүүлэгч бүрийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн ээлтэй орчныг бүрдүүлэх, албан хаагчдыг чадавхжуулах зорилгоор “Дохионы хэлний анхан шатны сургалт”-ыг 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтыг дохионы хэлний багш, хэлмэрч Н.Анхзаяа удирдан явуулж, төвийн 30 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, албан хаагчид хамрагдлаа. Сургалтын хүрээнд оролцогчид сонсголын бэрхшээлтэй иргэдтэй харилцах анхан шатны дохио, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх үеийн түгээмэл хэрэглэгддэг үг хэллэгийн талаар мэдлэг, чадвар олголоо.
Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд дохионы хэлний анхан шатны мэдлэгтэй болсноор сонсголын бэрхшээлтэй иргэдэд тэгш, хүртээмжтэй, шуурхай бөгөөд чанартай тусламж, үйлчилгээг үзүүлэх чухал ач холбогдолтой юм.edited 17:43



