Холбогдох: 70112857
Бямба, Ням гарагт амарна.
2026-11-02

Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс Цусны донорын тухай хуулийг санаачлах, боловсруулах, хэлэлцүүлэх болон батлуулах үйл явцад идэвх санаачилгатай оролцож, үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын Их Хурлын гишүүдэд талархал илэрхийллээ.

Энэхүү хууль нь цусны донорын үйл ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, сайн дурын, авлагагүй донорын үйлсийг дэмжих, цус, цусан бүтээгдэхүүний аюулгүй байдал, хүртээмжийг сайжруулах, улмаар хүн амын эрүүл мэндийг хамгаалахад чухал ач холбогдолтой юм.

Цусны донорын үйлсийг төрийн бодлого, хууль эрх зүйн түвшинд дэмжин, цус сэлбэлт судлалын салбарын хөгжил, тогтвортой үйл ажиллагааг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан Улсын Их Хурлын эрхэм гишүүдэд Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн хамт олон болон нийт доноруудынхаа нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Хүмүүнлэгийн үйлсийг дэмжсэн Та бүхний хичээл зүтгэл олон хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулах болно.

ЦУС СЭЛБЭЛТ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ