Холбогдох: 70112857
Бямба, Ням гарагт амарна.
2026-05-18

Жил бүрийн 06 дугаар сарын 14-ний өдөр тохиодог Цусны донорын дэлхийн өдрийг угтсан “Агаарлая” чөлөөт явган алхалтыг өнгөрсөн амралтын өдрөөр зохион байгууллаа.

Цус сэлбэлт судлалын үндэсний төв, “Yes Mongolia” клуб, “Хурах-88” явган алхалтын клуб болон БЗД-ийн Биеийн тамир, спортын хороотой хамтран зохион байгуулсан тус алхалт нь цусны донорын эгнээг өргөжүүлэх, иргэдийн эрүүл амьдралын хэв маягийг дэмжих, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилготой юм. Чөлөөт явган алхалтад 60 гаруй алхагчид оролцон цусны донор болон цусаа өгөхийн ач тусын талаар мэдээлэл авч, хөгжөөнт буухиа тоглоом, олс таталтын тэмцээнд оролцон, нэгэн өдрийг эрүүл агаарт, идэвхтэй хөдөлгөөн хийж өнгөрүүллээ.