
Төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод, шударга байдлыг хангах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд байгууллагын нийт албан хаагчдыг мэдээллээр хангах зорилгоор Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэстэй хамтран “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг 2026 оны 10 дугаар сарын 09-ний өдөр танхимаар зохион байгууллаа.
Сургалтыг АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Б.Баяртөгс удирдан явуулсан ба сургалтад төвийн нийт 40 албан хаагчид хамрагдлаа.
Сургалтаар авлига, ашиг сонирхлын зөрчил гэж юу болох, хэрхэн таньж, урьдчилан сэргийлэх, удирдах албан тушаатан болон албан хаагчийн баримтлах хууль, эрх зүйн зохицуулалт ба албан үүргээ гүйцэтгэх явцад үүсэж болзошгүй ашиг сонирхлын зөрчлийг зохицуулахтай холбоотой мэдээлэл өглөө.
Мөн авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод, шударга байдлыг хангах, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний итгэлийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг онцоллоо.


