Холбогдох: 70112857
Бямба, Ням гарагт амарна.
2026-03-31

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/100 дугаар тушаалаар “Байгууллагын архивын үйл ажиллагааны нийтлэг журам” шинэчлэгдэн батлагдаж, мөрдөж эхэлсэн. Энэхүү журмын шинэчлэл болон хэрэгжүүлэх ажлын хүрээнд байгууллагын нийт албан хаагчдад зориулсан сургалтыг Архивчдын хөгжил сургалт, арга зүйн төвтэй хамтран 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа. Сургалтыг Архивчдын хөгжил сургалт, арга зүйн төвийн сургагч багш Н.Батхишиг удирдаж, төвийн 40 гаруй ажилтан, албан хаагчид хамрагдлаа.