
Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. 133 дахь удаагийн энэхүү өдөрлөгөө Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын Улаан Загалмай нийгэмлэгтэй хамтран өнөөдөр зохион байгууллаа. Тус өдөрлөгийг Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн Нэгдсэн лабораторийн албаны дарга М.Цэрэндэжид нээж үг хэлэн, бусдын амь нас, эрүүл мэндийг аварсан сайн үйлсийн эздэд шагнал гардуулж, талархал илэрхийллээ. Үүнд:
“Бахархал 50” цол тэмдгээр Хүндэт донор М.Ачбилгүүн;
“Бахархал 40” цол тэмдгээр Хүндэт донор О.Чулуунчимэг;
“Бахархал 40” цол тэмдгээр Хүндэт донор Г.Өнөржаргал;
“Бахархал 30” цол тэмдгээр Т.Нямсүрэн;
“Бахархал 30” цол тэмдгээр Б.Одхүү;
“Бахархал 20” цол тэмдгээр Ч.Уламбаяр;
“Бахархал 20” цол тэмдгээр Ц.Мөнхжаргал;
“Бахархал 10” цол тэмдгээр А.Энх-Ундрах нарыг тус тус шагналаа.
Ивээн тэтгэгч байгууллагаар “ULKER MONGOLIA “ХХК хамтран ажиллалаа. Хүний амь аврах эрхэм үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй эрхэм донорууд болон ивээн тэтгэгч, хамтран ажиллагч байгууллага, та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.