
Цус сэлбэлт судлалын үндэсний төв нь эрүүл мэндийн байгууллагуудын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах зорилгоор Нийслэлийн Өргөө амаржих газартай хамтран “Цусны аюулгүй байдал, зохистой хэрэглээг хэвшүүлье” сэдэвт багц цагийн сургалтыг 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтыг тус амаржих газрын хүсэлтээр зохион байгуулж, нийт 100 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг хамруулж, цус, цусан бүтээгдэхүүний зохистой хэрэглээ, цус сэлбэлтийн аюулгүй байдал, сонор сэрэмжийн тогтолцоо, урвал хүндрэлийг хянах, сэргийлэх, Цусны бүлэг, хувийн тохироо, шинжилгээ, шинжилгээний баталгаажилт, цус болон цусан бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт, хүйтэн хэлхээний тогтолцоо, эрүүл мэндийн байгууллагын үүрэг, захиалгатай холбоотой анхаарах асуудлууд агуулгын хүрээнд цогц мэдлэг олголоо.
