Холбогдох: 70112857
Бямба, Ням гарагт амарна.
2026-04-11

Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс сар бүрийн II долоо хоногийн хагас сайнд уламжлал болгон зохион байгуулдаг донорын өдөрлөг өнөөдөр амжилттай болж өндөрлөлөө.

Өдөрлөгт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэргэдэх "Ахмадын зөвлөл", Монголын Ротари клуб, Ремакс скай зэрэг байгууллагын 100 орчим төлөөлөл сайн дурын авлагагүй цусны донорын эгнээнд нэгдэн 300 хүнд амьдрал бэлэглэлээ.

            Хүмүүнлэгийн үйлсэд үргэлж бидэнтэй хамт байдаг та бүгддээ баярлалаа.