
Цус сэлбэлт судлалын үндэсний төв Ач анагаах ухааны их сургуультай хамтран “Цусны донорын өдөрлөг”-ийг өнөөдөр амжилттай зохион байгууллаа. Уг өдөрлөгт тус сургуулийн 100 орчим оюутан залуус сайн дурын авлагагүй цусны донорын эгнээнд нэгдэн 210 хүнд амьдрал бэлэглэлээ.

Дусал цус дүүрэн амьдрал аянд нэгдэж олон хүнд амьдрал бэлэглэсэн оюутан залуустаа хичээл сурлагын өндөр амжилт хүсье!
Таны нэг удаа өгсөн цус гурван хүний амийг аварна 



