Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн сувилагч Д.Нямцэрэн, Д.Одмаа нар Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс зохион байгуулагдсан “Эмнэлзүйн сургагч багш” бэлтгэх сургалтыг амжилттай дүүргэж, сувилахуйн “Эмнэлзүйн сургагч багш” гэрчилгээгээ гардан авлаа.
Эмнэлзүйн сургагч багш болсноор ажлын талбар дээр төгсөлтийн дараах сургалтыг удирдаж, багшлах чадамжтай болох ба улмаар төгсөлтийн дараах сургалтын чанарыг сайжруулах, цусны салбарын хүний нөөцийг чадавхжуулахад мэдлэг туршлагаа хуваалцан, үнэтэй хувь нэмэр оруулан ажиллах юм.