
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Гамшгаас хамгаалах төлөвлөгөө” Монгол Улсын Шадар сайдын 2023 оны 28 дугаар тушаалаар шинэчлэн батлагдсан холбогдох журам, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “Гамшгаас хамгаалах Команд штабын сургууль зохион байгуулах тухай” А/115 дугаар тушаал, Эрүүл мэндийн сайдын 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Гамшгаас хамгаалах Команд штабын сургууль зохион байгуулах тухай” А/151 дүгээр тушаалын хүрээнд эрүүл мэндийн салбарын “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль” орон даяар өнөөдөр эхэллээ.
Гамшгаас хамгаалах команд штабын сургуулилтад Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн мэргэжлийн анги нь 3 баг, 10 бүлгийн бүтэц зохион байгуулалттайгаар 67 ажилтан, албан хаагчид хамрагдан гамшгийн үед шийдвэр гаргах, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах чадвараа дээшлүүлж, салбаруудын харилцан ажиллагаа, томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг хангахаас гадна улсын хэмжээнд цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлж эрүүл мэндийн байгууллагуудыг тасралтгүй, хүртээмжтэй цус, цусан бүтээгдэхүүнээр бүрэн хангаж ажиллах чиг үүргийн хүрээнд оролцож байна.