
Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс “Цусны донорын дэлхийн өдөр”-ийг угтан зохион байгуулж буй аяны хүрээнд Сүхбаатар дүүргийн Өсвөрийн Улаан Загалмайн гишүүд өнөөдөр ЦССҮТ-д зочлон, цусны донорын ач холбогдол, сайн дурын цусны донорын үйл ажиллагаа болон төвийн өдөр тутмын үйл ажиллагаатай танилцлаа.
Энэхүү үйл ажиллагаа нь өсвөр үеийнхэнд хүмүүнлэгийн үзэл, нийгмийн хариуцлагыг төлөвшүүлэхээс гадна ирээдүйн донорын эгнээнд бэлтгэх чухал ач холбогдолтой юм.

Мөн тэд цусны донорын өгсөн цус хэрхэн нарийн үе шаттайгаар цус, цусан бүтээгдэхүүн цуглуулдаг, халдвар илрүүлэх шинжилгээ хийдэг, цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг талаарх үйл ажиллагаатай танилцаж, сонирхсон асуултдаа мэргэжлийн эмч, ажилтнуудаас дэлгэрэнгүй хариулт авлаа.
Тэд сурч мэдсэн мэдлэг, мэдээллээ үе тэнгийнхэндээ түгээж, хүмүүнлэгийн үйлсийг дэлгэрүүлэх сайн үйлсийн элч болон ажиллах юм.
