
Баянзүрх дүүргийн өсвөрийн Улаан Загалмайн гишүүд Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа. “Цусны донорын Дэлхийн өдөр”-ийг угтан зохион байгуулсан тус арга хэмжээ нь өсвөр үеийнхэнд хүмүүнлэг үзэл, нийгмийн хариуцлагыг төлөвшүүлэх, ирээдүйн донорын эгнээнд бэлтгэх ач холбогдолтой юм.