Холбогдох: 70112857
Бямба, Ням гарагт амарна.
2026-06-04

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 421-р  нээлттэй хорих ангийн албан хаагчид, Олон улсын энх тайван, найрамдлын HWPL байгууллагатай хамтран “Сар бүрийн 3” авлагагүй, сайн дурын цусаа бэлэглэх өдөрлөгт идэвхтэй оролцон цусаа бэлэглэж, цусны нөөцийг бүрдүүлэх, хүмүүнлэгийн үйлсэд үнэтэй хувь нэмрээ орууллаа.
Цусаа бэлэглэн амь насыг аврах үйлсэд нэгдсэн нийт албан хаагчид, сайн дурын донорууддаа талархал илэрхийлье.