
Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн Сургалт, хөгжлийн албанаас албан хаагчдыг чадавхжуулах сургалтыг 04-р сарын 30-ны өдөр зохион байгууллаа. "Жендерийн орчин цагийн хандлага ба сэтгэл зүйн асуудлууд” сэдвийн хүрээнд Дотоод хэргийн их сургуулийн Нийгмийн ухааны тэнхимийн багш Доктор, Профессор, Цагдаагийн хошууч А.Баярцэцэг удирдан явуулсан сургалтад тус төвийн 30 гаруй ажилтан, албан хаагчид хамрагдан жендерийн тухай үндсэн ойлголт, хандлагын талаар мэдээлэл авч, сэтгэл зүйн олон төрлийн сонирхолтой дасгал ажилласан юм.
